TV8

Responsive image

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад иргэдээс санал авна

2015-06-23

Монгол улс ирэх 12-р сарын 31-нээс өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ зундаа багтаж Үндсэн хуулийн өөрчлөлтөд зориулж иргэдээс санал асуухаар болсон байна.

Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч амжихгүй болсон байна. Тиймээс ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ. Учир нь ирэх 12-р сарын 31-нээс өмнө хуульд өөрчлөлт оруулах хуулийн заалттай. Ингэхдээ Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн өөрчлөх асуудаар ард иргэдээс санал асуулга явуулах шаардлагатайг МАН-ын бүлэг мэдээллээ.

МАН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна хүүхэд харах хуулийн төслийг илүү чамбайруулах шаардлагатайг онцолсон юм. Учир нь “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” хэрэгжсэн ч санхүүжилтийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа учраас “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг энэ чигээр нь дэмжих боломжгүй юм байна.

Мөн улсын орлогын бүрдүүлэлт тасалдсан учраас төсөвт тодотгол хийх шаардлагатай. Төсвийн орлого тасалдсан нь торгуулийн орлого 154 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь төрийн байгууллагын дарамт их байгааг харуулж байгаа юм. Харин гадаад, дотоодын өр төлөхийн тулд давхар өр авч, өрөөр өр төлж байгаа нь эдийн засаг сэргэх боломжгүй нөхцлийг харуулж байна гэсэн юм.

tv9.mn


Холбоотой мэдээ