TV8

Responsive image

Хадгаламж зээлийн хоршооны иргэд хохирлоо бүрэн барагдуулахыг шаардлаа

2015-06-23

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид өнгөрсөн 10 жилийн хугацаанд хохирол барагдуулахаар тэмцэж байна. Хэдийгээр хохирол барагдуулах хууль эрх зүйн орчныг нэгтгэсэн ч хэрэгжилт хангалтгүй байгаагаас болж хохирогчид одоог хүртэл тэмцэж байна. Тэд хохирлын мөнгөө бүрэн авахыг шаардлаа.

2006 оноос хойш хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хохирол барагдуулахаар өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Хэдийгээр 2014 оны 7-р сард хууль гарч, хохирол барагдуулж байгаа ч хохирогчийн мөнгийг бүрэн барагдуулахгүй байгаад тэд гомдолтой байна. Тодруулбал, хохирогчийн мөнгийг барагдуулахдаа хувь тэнцүүлсэн хэлбэрээр буюу 7 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2000 орчим хохирогчдод олгосон нь тэдэнд таалагдахгүй байна. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн хохиролтой иргэнд 7 хувь буюу 70 мянган төгрөг олгож байгаа гэсэн үг.

Гэтэл хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын 53 нь нас барсан. Мөн өнгөрсөн 5-р сард л гэхэд хохирогчдоос дөрөв нь хохирлоо барагдуулж чадалгүй нас баржээ. Хохирогчид сүүлийн нэг жилийн хугацаанд Хууль зүйн яамны гадаа өдөр бүр жагсаж байна. Тэдний үзэж байгаагаар хадгаламж зээлийн хоршооны 9300 хүнд 72 тэрбум төгрөгийн хохирлыг нийт барагдуулах ёстой. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгө зарж хураасан мөнгөнөөс шүүхийн шийдвэрийн дансанд 15,6 тэрбум төгрөг байгаа гэж үзэж байна. 

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид үлдсэн хохирлын мөнгөө бүрэн гүйцэт авах шаардлагыг тавьж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ