TV8

Responsive image

Иргэдийн 50 хувь нь ломбарданд тавьсан зүйлээ эргүүлэн авч чаддаггүй

2015-06-23

Бэлэн мөнгөгүй иргэд  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сонгож  тавьсан эд  зүйлсээ эргээд авч чадахгүй болтлоо иргэдийн амьдрал хүндэрчээ. Иргэдийн  энэ сул талыг ашиглан хөлжиж байгаа  барьцаалан зээлдүүлэх газруудыг хянадаг нэг ч  хууль  ёсны  байгууллага  Монголд алга байна. Үүнээс болж  иргэдийн эрх ашиг зөрчигдөж  тэд хаана хандахаа мэдэхгүй хохирч яваа  нь анхаарах асуудал.

Өнөөдөр нийслэлд  хотод  450, орон нутагт 650  нийт  1100 гаруй  барьцаалан зээлдүүлэх  газар улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ тооны ломбардуудыг хянаж   шалгадаг нэг ч  байгууллага байхгүй явж ирснээс   зах зээлийн зарчим нэрээр  өнгөрсөн хугацаанд зөвхөн иргэд  эд хөрөнгөөрөө  хохирч   ирсэн гэж болно. Жишээ нь  барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд 7-30 хоногийн  хугацаанд  3,5-10 хувийн хүүтэй зээл олгож  зээлийн гэрээний хугацаа  хэтэрсэн  хоног тутамд 0,5-аас дээш хувиар алданги тооцож авдаг нь  хууль зөрчдөг  гэсэн үг. Өөр  нэг асуудал нь тухайн  иргэний  эд зүйлийг үнэлгээний 30 хувьд бодож авдаг. Эргээд  барааг зах зээл дээр 100 хувь үнийн дүнгээр нь борлуулдаг хэр нь иргэнд  үлдсэн мөнгийг буцаан  олгох  зохицуулалт байхгүй зэрэг  хуулиас гадуур иргэдийн эрхийг зөрчиж байгаад хяналт хэрэгтэй байгааг  ШӨХТГ-аас мэдээллээ.

Энэ мэтчилэн ломбард ашиг хүртдэг,  иргэд  зээл авах гэж   очсоноороо хохирч үлддэг  замбараагүй  байдлыг өөрчлөхийн тулд   хууль эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлага бий болсны дагуу  энэ харилцааг зохицуулах хуулийн төслийг  өргөн бариад  байна. Харин хууль хэзээ хэлэлцэгдэж  үр дүн нь хэзээ гарах нь тодорхой биш байгаа юм.  

tv9.mn


Холбоотой мэдээ