TV8

Responsive image

“Еархарт”-ийн онгоцны хэлтэрхий мөн эсэх дээр эргэлзэв

2014-12-29

Номхон далайд 1937 онд АНУ-ын нисэх онгоц болох “Амелиа Еархарт”-ийн онгоц Номхон далайд осолдож, ор сураггүй болсон. Тэгвэл өнгөрсөн 10-р сард Номхон далайд байрлах нэгэн арал дээр энэхүү осолдсон онгоцны хэлтэрхий төмрийг олсон ч мөн эсэх дээр эргэлзэж эхэлсэн байна Одоогоос 70-80 жилийн өмнө Номхон далайд осолдсон АНУ-ын томоохон онгоц болох “Амелиа Еархарт”-ийн онгоцны төмрийн хэлтэрхий өчигдөр олдсон гэдгийг албаныхан тайлбарлажээ. 1937 онд анхны “Амелиа Еархарт”-ийн онгоц Атлантын далайд ниссэн бөгөөд эрлийн ажлыг буруу тэнгисээс эхлүүлсэн нь цаг алдахад хүргэсэн гэж тухайн үеийн мэргэжилтнүүд үздэг. Энэхүү арал нь 1991 онд дэлхийн газрын зурганд анх багтаж байсан түүхтэй. Тухайн үедээ дээрх “Амелиа Еархарт”- ийн онгоцыг хайх ажилд хэдэн 100 гаруй хүн оролцож байсан юм. Харин Атлантын далайд эрлийн хэсэг ажиллаж байсан нь том алдаа байсан гэдгийг өчигдөр баталж байх шиг байна. Хавай арлаас 2800 гаруй км-ийн зайд орших энэхүү арал дээр онгоцны хэлтэрхий олдсон талаар албаныхан өчигдөр мэдэгдсэн. Японы эрлийн баг болох Никумароро ирэх 2015 онд Малайзын алга болсон онгоцыг хайх урт хугацааны аялалд орох талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Амелиа Еархарт”- ийн онгоцны төмрийн хэлтэрхий гэх хэсэг нь 61 см урттай 46 см-ийн өргөнтэй байсан байна. Онгоцны хэлтэрхий төмрийг олсон ч мөн эсэх дээр эргэлзэж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ