TV8

Responsive image

Замын “хар” мэдээ

2015-06-23

Хуулинд зааснаар жолооч явган зорчигчийг мөргөсөн, шүргэсэн бол эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна  хуулийн дагуу асуудлыг  шийдвэрлүүлэх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь   жолооч нарын айж сандарсан байдал  бүхнийг орвонгоор  нь эргүүлж  осол гаргачихаад зугтсанаас болж гэмтсэн зорчигч эмнэлгийн тусламж авч чадахгүй гэмт хэргийг улам хүндрүүлдэг асуудал гарсаар байна. Урин дулаан цаг ирж  эзэнгүй  ослын гаралт  нэмэгдэж байгаа учир цагдаагийн байгууллагаас  дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Жолооч таны  болгоомжгүй байдлаас болж гарсан зам тээврийн ослын хохирогч хэргийн газрыг орхин зугтааснаас болж  эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж хэрэг хүндэрдэг. Нэг удаа зугтснаараа насаараа хэргээс мултарна гэж байхгүй. Осол гаргасан л бол заавал илэрч хэргээ хүлээдэг гэдгийг онцгой анхааруулж байна. Мөн иргэдийг ч гэсэн шөнө оройн цагаар гарц тэмдэг тэмдэглэгээ байхгүй  гэрэлтүүлэггүй замд  анхаарах болгоомжтой  зорчихыг мөн анхаарууллаа.

tv9.mn

 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ