TV8

Responsive image

Хуучин хөршүүдийн санхүүгийн дэмжлэг монголчуудад дутагджээ

2015-06-23

Гуч гаруй жил завсарлаад байсан ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал монголыг чиглэлээ. Ихэс дээдсийнхээ нэрээр бонд гаргаж, гуравдагч оронд хөл алдсан өнөөгийн парламент мөнгө босгох шугам бүрийг ашиглаж байна. Ингэхдээ мартагдсан хөршүүдийнхээ харилцааг сэргээн, хамтран ажиллах нэрийн дор эрдэс баялгаараа даллах болсон юм.  

Эрдэс баялаг байгаа цагт хөрөнгө оруулагчдыг хуйлруулна хэмээн сэтгэсэн улс төрчдийн лобби хүчээ алдаж томоохон хөрөнгө оруулагчдаа алдахад хүрсэн. Жаран найман хувийн татвар, урт нэртэй хууль батлагдаж, дээр нь ашигт малтмалын үнийн уналтаас үүссэн улсын төсвийн алдагдал гадаад зах зээлээс мөнгө босгох сэдлийг төрүүлсэн юм. 2003 онд 11.4 тэрбум шилжих рублийн өрнөөсөө салж, их өрөө тэглүүлсэн монголчууд өрнөөс өр дамжсан, бондноос бонд дамжсан замналыг үргэлжлүүлсээр ирлээ. “Чингис”, “Самурай”, “Евро” бондноос гадна “Өгөөдэй” бондыг босгохоор улайрч, дээр нь орос тэргүүтэй хуучин найрамдалт улстай хамтын ажиллагаагаа батжуулж, мөнгө зээлэх алхмыг эхлүүлээд байна.

Энэтхэгээс нэг тэрбум доллар, японы эдийн засгийн хамтын ажиллагаанаас орж ирсэн иен, Оюутолгой Тавантолгойн хөрөнгө оруулалтаас орж ирэх доллар гээд манай эдийн засагт  гадаад валютын урсгал орж ирж байна. Хамгийн гол нь эдгээр хөрөнгө оруулалтыг нутагшуулах, эх орондоо шингээх, хуваарилах зохицуулалт хяналтгүй байгаагаас үр ашиггүй хөрөнгө оруулалт болоод байгаа юм.

Хойд хөршийн хөрөнгө оруулалтын гэрээний эхний урсгал болох  20 сая ам.доллар нь 2015 онд орж ирнэ. Энэхүү хөрөнгө оруулалт нь IV цахилгаан станцын хүчин чадлыг 123 Мвт-аар өргөтгөх  ажлыг “Чингис” бондоос санхүүжүүлээд буй 70 сая ам.долларыг нөхөн олгох хөрөнгө оруулалтад чиглэгдсэн.

tv9.mn

 


Холбоотой мэдээ