TV8

Responsive image

ОУВС-гийн экс дарга цагаатгагдсан байна

2015-06-23

Их хэмжээний мөнгө угаасан, хүчингийн хэргээр ял эдлэх нь тодорхой болоод байсан гэх ОУВС-гийн экс дарга цагаатгагдсан байна. Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Стросс Кан хүчингийн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан ч дөрвөн жилийн дараа Францын шүүх түүнийг цагаатгалаа. Лилльд болсон эцсийн шүүх хуралдааны дараа тэрбээр “Жак эргэн ирлээ” хэмээн шинээр нээсэн твиттер хуудастаа “жиргэжээ”. Ердөө нэг өдрийн өмнө твиттерт нэгдсэн тэрбээр олон хүний анхаарлыг татаж, хэдхэн цагийн дотор 36 мянган дагагчтай болжээ. Магадгүй тэрбээр их улстөрд эргэн ирж ч мэдэх юм. Доминик Стросс Кан өнгөрсөн 2011 онд Нью-Йорк хотын “Carlton” зочид буудалд үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэргээр саатуулагдаж, ОУВС-ын тэргүүний суудлаа өгч байв. Энэ бүтэлгүйтэл нь түүнийг дөрвөн жил дагаж, өдгөө л ийнхүү “хүчирхийлэл үйлдэх сэдэл байгаагүй” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн гаргаад байна.  Доминик Стросс Кан Францын “24” телевизэд өгсөн ярилцлагадаа их улс төрд буцаж ирвэл Францын засгийн эрхийн төлөө өрсөлдөх, цаашлаад алдагдсан нэр хүндээ сэргээн эдийн засаг, банк санхүүгийн салбарт дахин ноёлохоор сэтгэл шулуудна гэсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ