TV8

Responsive image

УИХ хаврын чуулганыг 10 хоног сунгаж ажиллана

2015-06-24

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд нийт 38 хуулийн төслийг хэлэлцэх байсан ч үүний талд ч хүрээгүй байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын хаврын чуулган үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас УИХ хаврын чуулганаа 10 хоног сунгаж ажиллахаар болсон байна.

УИХ-ын хаврын чуулган хуулийн хугацаандаа бол 7-р сарын 3-нд хаалтаа хийх ёстой. Гэвч УИХ-ын гишүүд хэлэлцүүлж амжаагүй хуулийн төслүүдээ барин яаран сандран тэмтчиж явна. Гол учир нь чуулганы хугацаанд багтаж хуулийн төслүүдээ батлуулах байтал хаврын чуулган яах ийхийн зуургүй өнгөрч энэ парламентын гишүүдэд хугацаа бараг үлдээгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, 2012-2016 оны парламентад суудалтай гишүүдийн хувьд энэ хаврын чуулган хамгийн сүүлчийнх учраас гишүүд бүр тойрогтоо очиж хийсэн бүтээснээ тайлагнана. Харамсалтай ч хаврын чуулган, намрын чуулганы хугацаанд ч төлөвлөсөн хууль тогтоомжоо хэлэлцэн батлуулахын оронд албан тушаалын томилгоо хийж, намууд зөвшилцлийн ажил явуулсаар чуулганы хугацааг дуусгаж байна.

Өөрөөр хэлбэл, хаврын чуулганы хугацаанд

  • Монгол Улсын Ерөнхийлөгч 11;

·        Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 13;

·        Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо 1;

·        Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 5;

·        Төрийн байгуулалтын байнгын хороо 6;

·        Төсвийн байнгын хороо 8;

·        Эдийн засгийн байнгын хороо 7;

·        Хууль зүйн байнгын хороо 6;

·        УИХ дахь АН-ын намын бүлгээс 35;

·        МАН-ын бүлгээс 12;

·        МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25,

·        Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байдаг.

Эдгээрээс хамгийн гол хуулиудад Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн нэгдсэн хууль багтаж байгаа ч анхны хэлэлцүүлгийг ч хийж чадалгүй хаврын чуулган хаалтаа хийх гэж байна. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс ээлжит бус чуулганы тов зарлана гэдгээ хэлсэн. Харин гишүүдэд байгаа мэдээллээр бол чуулганыг 10 хоног сунгаж ажиллах асуудал ч яригдаж байна. Харин ирэх долоо хоногт чуулган завсарласны дараа наадмын амралтын өдрүүд таарч байгаа учраас гишүүдэд хугацаа үлдэхгүй нь бололтой.

tv9.mn


Холбоотой мэдээ