TV8

Responsive image

“БҮТИ” компани “Манзушир өргөө” хорооллын 96 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

2015-06-24

“БҮТИ” компани хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, хотын төвлөрлийг сааруулах, орон нутагтаа тохь тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран  “Манзушир өргөө” орон сууцны цогцолбор хорооллыг Зуунмод хотод бүтээн босгож байна. Тус хорооллын эхний ээлжийн 96 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгчээ.

“БҮТИ” компани нь барилгын салбартаа 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа чанартай орон сууцны хорооллуудаараа олны танил болсон бүтээн байгуулагч юм. Тус компани  орон нутагтаа тохь тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран  “Манзушир өргөө” орон сууцны цогцолбор хорооллыг Зуунмод хотод бүтээн босгож байна. “Манзушир өргөө” хорооллын нээлтийн ажиллагаа 6-р сарын 20-нд болж, эхний ээлжийн 96 айлын орон сууцыг ашиглалтанд оруулан анхны оршин суугчдаа хүлээн авч авахад бэлэн болжээ.

Энэхүү “Манзушир өргөө” хороолол нь орон нутгийн анхны жишиг хороолол бөгөөд Нийслэл хоттой ойр, дэд бүтэц сайтай, цэвэр агаарт эрүүл, тохь тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн. “Манзушир өргөө” хорооллын 1-3 өрөө орон сууц нь 34м2 - 73 м2 хэмжээтэй бөгөөд 1 180 000-1 380 000 төгрөгийн ханштай зах зээлийн хямд үнээр борлуулж байна. Ерэн зургаан айлын орон сууцны нээлтийн үеэр Төв аймгийн Засаг даргын тамгын газраас “Монгол улсын 3 сая дахь иргэний Төв аймгийн чацуутан ”Угтаал  сумын иргэн Хайртхаан овогтой Буянзаяа охинд 2 өрөө байр, мөн эмнэлгийн байгууллагад 30 гаруй жил ажилласан ахмад ажилтан Дулмаа гуайд 1 өрөө байр тус тус  бэлэг болгон өгч, шинэ байрны түлхүүрийг гардуулсан юм.  Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, төмөр зам, хурдны  зам, “Их Майдар” цогцолбор гэх зэрэг аялал жуулчлал, ачаа тээврийн зангилаа хот болон хөгжиж байгаа Зуунмод хотод байрлаж байгаагаараа үнэ цэнэ бүхий хороолол юм. Иймээс бизнес эрхлэгчдийн анхааралд сонордуулахад энэхүү хорооллын 3500м2 үйлчилгээний төвийн байр талбайг худалдан авч,  өөрсдийн бизнесээ сонгон хөгжүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  9411-5292 лавлаарай.

tv9.mn

 

 

 

 


Холбоотой мэдээ