TV8

Responsive image

Дархан-Уул аймгийн засаг дарга С. Насанбатыг огцрохыг шаардлаа

2015-06-24

Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбатыг огцрохыг шаардаж тус аймгийн иргэдийн  төлөөлөгчдийн  хурлын   төлөөлөгч   нар мэдээлэл хийлээ. Хэрвээ хууль зөрчсөн  засаг дарга  С.Насанбатыг  огцрохгүй бол Дарханы АН-ынхан  өлсгөлөн зарлана гэдгээ  мэдээллээ.  

Эрх мэдлийг гартаа оруулах гэсэн явцуу эрх ашгаас болж  2012 оны сонгуулиас хойш  Дархан-Уул аймгийн  ИТХ-ын  төлөөлөгч нар засаг дарга  С.Насанбаттайгаа 3 жил  хэрүүл тэмцэл хийж  өнөөдөрч  учраа олж чадаагүй  эцэст нь Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлахад хүрчээ. Тэд засаг даргаа огцрохыг  шаардаж байгаа шалтгаан нь   Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нь  томилогдсон цагаасаа эхлэн хууль зөрчиж   төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүй томилсон. Мөн төсвийн мөнгийг хувьдаа завшиж  Дархан сумын хуучин хорооллын  7-р байрны 4 өрөө байрыг  хууль бус бичиг баримт бүрдүүлж  70 сая төгрөгөөр өөртөө авсан. Дээр нь  “Ланд крузер-200” маркийн автомашинийг  153 сая төгрөгөөр  тус тус худалдан авсанд буруутгаж байна. Мөн засаг дарга С.Насанбатыг   төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэдгийг  аудит тогтоосон гэж мэдээллээ.   

Дархан-Уул аймгийн  ИТХ  33 төлөөлөгчтэй үүнээс  18 МАН, 12 АН, 4 хүн эвсэлийнх. Харин Засаг дарга С.Насанбатаа огцрохыг шаардаж  12  төлөөлөгч  гарын   үсгээ нэгтгэжээ. Өнөөдөр иргэдийн  итгэлээр сонгогдсон энэ хүмүүс хийсэн ажлаа  ард түмэндээ  дүгнүүлж байх   ёстой хариуцлагатай цаг үе. Гэтэл тэд 2012 оны сонгуулиас болж   МАН  АН гэж талцан хэрэлдэж  эрх мэдлийн төлөө тэмцэлдснээс болж  өнөөдөр ийнхүү  нэг нь  гэдийж  нөгөөх нь  өлсгөлөн зарлахдаа тулаад байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ