TV8

Responsive image

Аюултай тээвэрлэлтийн журмын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа

2015-06-24

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эрэлт хэрэгцээ уул уурхайн салбар хөгжихийн хэрээр нэмэгдэх  болсон. Тиймээс аюултай тээвэрлэлmийн журмыг ажил хэрэг болгож, хяналт тавих шаардлага тулгараад байна.

Энэ сарын 23-24-ний өдрүүдэд иргэн бүр эрсдэлгүй орчинд сарын ажлын хүрээнд тэсрэх бодисын үйлдвэрлэл тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлдэг компаниудын инженер-техникийн ажилтнуудад аюулгүй ажиллагаа сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хууль болон тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хамгийн гол нь эдгээр хууль журмыг амьдрал болгож, мөрдөх асуудал чухлаар яригдана. Хууль нь гарчихаад байхад ажил хэрэг болдоггүй, зөрчилдөх тохиолдол ч гардаг юм. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг дагаад  тэслэгээний ажил ч эрчимждэг байна.

Тээвэрлэлтийн үед тэмдэг тэмдэглэгээг иргэд өөрсдөө мэддэг байх нь өөрийгөө аюулаас хамгаалах нэг гарц болох юм.

tv9.mn


Холбоотой мэдээ