TV8

Responsive image

Сонгон шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

2015-06-24

МВХ-ноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг 4 үе шаттайгаар зохион явуулж байна. Энэ жилийн тэмцээнд бүс бүсээс шалгарсан шилдэг 22 багийн 300 гаруй тамирчид 3 дахь өдрөө өрсөлдөж байна

2015 оны волейболын насанд хүрэгчдийн сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 8 баг оролцож байгаагаас шат шатны шилдгүүдийг тодруулах 1-р шат аймаг, дүүргүүдэд, 2-р шат бүсийн хэмжээнд, 3-р шат “Буянт-Ухаа” спортын цогцолборт тус тус болж байна. Харин сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан 16 баг ирэх намар 10-р  сард клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.

Гурав дахь өдрийн дараах байдлаар  эрэгтэйчүүдийн  “А” хэсгээс “Аврагч”, “В” хэсгээс “Хасу мегастарс-2”, “С” хэсгийг Сүхбаатар аймаг, “Алтайн барс” клуб,”D” хэсгийг Булган аймаг тус тус тэргүүлж байгаа бол, эмэгтэй багуудын “А” хэсгээс Ховд “Алтайн барс”, “Монти” клуб, “Эрчим-1” клуб, Булган аймгийн багууд шалгараад байна. Тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөж аваргуудаа тодруулна. Үүний дараагаар МВХ-ны ахмадын УАШТ Ховд аймагт зохион байгуулагдана.

tv9.mn


Холбоотой мэдээ