TV8

Responsive image

Чөлөөт агент болоод байсан Жош Смит “Хьюстен Рокетс”-ийг сонголоо

2014-12-29

Хьюстен хотын “Пуужингууд” хүчээ зузаатгасаар байна. Өнөөдөр өглөө Хойд Америкын үндэсний сагсан бөмбөгийн лиг NBA-гийн албан ёсны хуудсанд нэгэн сенсацитай мэдээлэл гарсан байна. Шинэ долоо хоногийн эхэнд багаасаа хасагдаад байсан “Детройт Пистонс”-ын хүчний довтлогч 29 настай Жош Смит чөлөөт агент болж олон багийн хараанд ороод байсан юм. Харин өнөөдөр өглөө тэрээр АНУ-ын Техас мужийн Хьюстен хотын “Рокетс” багт нэгдэх болсноо мэдээлсэн байна. Одоогоор Жош Смит “Пуужингууд”-тай албан ёсны гэрээ хийгээгүй бөгөөд аман хэлбэрээр тохиролцоод байна. 2013 онд “Атланта Хавкс” багаас “Детройт Пистонс”-д ирж нэг тоглолтонд 13.1 оноо, 7.2 самбараас бөмбөг авалт, 4.7 ашигтай дамжуулалт дунджилж байсан байна. Түүний довтолгооны хувийг харахад 39.1 хувьтай дундын зайнаас, 24.3 хувьтай холын зайнаас довтолж, чөлөөт шидэлтийг 46.8 хувьтай хийдэг байсан юм. Түүнийг “Хьюстен Рокетс”-ийг сонгох болсон хамгийн том шалтгаан бол Двайд Ховард юм. Хавард Смит 2 маш сайн найзуудаас гадна Жиоржи мужад хамт өсөж ахлах сургуулийн багт хамт тоглож байсан гэдэг. Ингэхээр “Хьюстен Рокетс” Чандлер Парсонсыг “Даллас Маверикс” багт өгсөн ч оронд нь чөлөөт агентийн статустайгаар Жош Смитийг авсан нь азтай бас нүдээ оллоо гэж үзэж байна. Энэ улиралд “Хьюстен Рокетс”-ийн гарааны тавд Двайд Ховард, Жэймс Харден, Трэвэр Ариза, Патрик Беверли, Жош Смит нар нэрлэгдэх нь ойлгомжтой биз ээ.


Холбоотой мэдээ