TV8

Responsive image

Эрүүгийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

2015-06-25

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 100 саналын томьёоллоор санал хураалгаж, өнөөдөр ийнхүү тусгай чуулган зарласан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа.

УИХ өнөөдөр тусгай чуулган зарлаж “Эрүүгийн тухай хууль”-ийг хэлэлцлээ. “Эрүүгийн тухай хууль”-д гэмт хэргийн чанартай тодорхойлолтыг маш нарийн гаргах ёстой гэдэг дээр гишүүд байр сууриа илэрхийлж байсан юм. Эрүүгийн хуулийн заалтын 100 гаруй асуудлаар санал солилцох шаардлагатай гэж байв. Тухайлбал, эрүүгийн хуулиа хэт чангаруулаад явчихвал сөрөг үр дагавар ихтэй. Эрүүгийн ялыг чангатгахаасаа илүү гэр бүлийн хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй ч гэсэн саналыг гаргаж байна.

Гэвч УИХ-ын гишүүд эрүүгийн хууль хэтэрхий түүхий орж ирсэн. Ярилцах, санал солилцох  зүйл заалт олон байгаа учраас хойшлуулах санал гаргаж байсан юм. Харин МАН-ын бүлэг эрүүгийн хуулиа сайтар чамбайруулахын тулд тав хоногийн завсарлага авснаар эрүүгийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын хувьд Эрүүгийн хуульд шинээр орж ирж байгаа зүйл заалт нь хариуцлага алдсан компанийн эздэд хариуцлага тооцох бус тухайн компанийг эрүүгийн хэрэгт татдаг байхаар хуульчлах төсөл оруулж ирсэн нь бизнес эрхлэгчдийг боомилсон заалт болж хэлж байсан юм.

Ийнхүү аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулах тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулсан нь бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэнэ гэж үзэж байгаа юм.

tv9.mn


Холбоотой мэдээ