TV8

Responsive image

МАН-ыг засгаас хөөх эсэхийг АН-ын гүйцэтгэх зөвлөл шийдэх үү?

2015-06-25

АН гүйцэтгэх товчоогоо хуралдуулж байж МАН-ыг засгаас гаргах эсэхийг шийднэ гэж байгаа. Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой УИХ  дээрх асуудлыг хөндөөгүй байхад АН гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж засаг задрах эсэхийг шийднэ гэж байгааг МАН-ынхан болохгүй зүйлгүй гэж үзлээ.

Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх, засгийн газраа орших, эс оршихыг шийдэх байгууллага бол УИХ. Гэхдээ өнөөдөр улс төрийн үйл амьдралд болж байгаа гол асуудал бол МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс бүрдэж байгаа Шийдлийн засгийн газрыг тараан бутаргах, задлах тухай ярьж эхлээд байна. Ингэхдээ АН өөрийн гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж, шийдлийн засгийг задлах эсэхийг шийднэ гэх зэргээр туйлширч эхэллээ. Харин засагт хамтарч эдийн засгаа хямралаас гаргах үүрэг хүлээсэн МАН АН-ыг гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулахыг дэмжиж байгааг бүлгийн дарга нь илэрхийллээ.

Ийнхүү МАН АН-ын гаргаж байгаа сануулгыг ч үл тоож, АН нь хууль дүрмээ ярихын оронд намын гүйцэтгэх зөвлөлөөр шийдээд л Засгийг тараан бутаргачих юм шиг зүйлийг ярьж байна. Ямартай ч ерөнхий сайдыг гадаад томилолтоос ирэхэд нь Шийдлийн засгийн газар цаашид орших уу, эс орших уу гэх асуудлыг хөндөх нь ойлгомжтой болоод байна.

tv9.mn


Холбоотой мэдээ