TV8

Responsive image

Үндэсний тэтгэлэг 70 200 төгрөгийг оюутны хичээлд суусан цагаар тооцон олгоно

2015-06-25

Үндэсний тэтгэлэг 70 200 төгрөг оюутнуудын дансанд орохдоо дутуу орж байна гэсэн гомдол оюутнуудаас  ирээд байгаа юм. Тэгвэл “Сургалтын төрийн  сан”-гаас  үндэсний тэтгэлэг болох  70 200 төгрөгийг  оюутны  хичээлд суусан цагаар тооцон олгохоор болсон гэж тайлбарлалаа.

2013-2014 оны хичээлийн жилд голч дүн харгалзахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх  их, дээд сургуулийн  166 000 оюутан 70 000 төгрөгийн тэтгэлгийг авсан. Харин 2014 оны 7-р сард засгийн газрын тогтоол гарч   голч дүнг  2 болгосноор өнгөрөгч 9-р сарын 1-нээс 12 сар  хүртэлх хугацааны  70 200 төгрөгийг 120 000 оюутан авчээ. Тэгвэл энэ оны 1-р сард засгийн газрын тогтоолоор голч дүнг  3 болгосноор  эхний 1-3 сарын байдлаар 44 000 оюутан үндэсний тэтгэлгээ авах эрхтэй болсон. Урд нь 166 000 оюутан  тэтгэлэг авдаг   байсан гэж үзвэл голч дүнг 3 болгосноор  дөнгөж 44 000 оюутан буюу  нийт оюутнуудын  20 гаруй  хувь нь   тэтгэлгээ авах эрхтэй болж  байна. Харин оюутны 70 200 төгрөг  дансанд нь орохдоо дутуу орж байна гэсэн гомдол бий.

Зарим их, дээд сургуулийн хичээл 4-5-р сард хаагддаг гэтэл оюутнууд  суугаагүй сар болох  5,6-р сарын 70 200 төгрөгийг  зүгээр авдаг байсан хуучин жишгийг өөрчилж оюутнуудын судалсан  хичээлийн цагаар тооцож  үндэсний тэтгэлгийг олгодог болж байгаа нь энэ юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ