TV8

Responsive image

Замын “хар” мэдээ

2015-06-25

Оюутан сурагчдын амралт эхэлсэн мөн амралт зугаалгын цаг ирж байгаатай холбоотой  орон нутгийн замд гарах ослын тоо нэмэгдэж  байгаа учир цагдаагийн байгууллагаас  сэрэмжлүүлэг хүргэлээ. Сүүлийн үед орон нутгийн замд  гарах зам тээврийн ослын гаралт нэмэгдэж  нэг л хоногийн дотор  9 хүн хөдөөгийн замд амь насаа алджээ. Энэ сарын 22-нд өдрийн 13 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т “Suzuki” маркын автомашин онхолдсоны улмаас 5 хүн газар дээрээ нас барж, 2 хүн гэмтсэн зам тээврийн ноцтой осол гарчээ. Одоогоор уг ослын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

Орон нутгийн замууд нарийхан, хар нүх  ихтэй. Гэтэл жолооч нар алсын замд хурд хэтрүүлэн давхиж урсгал сөрдөг. Хамгийн гол аюул нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьж  яваагаас осолд орох гол шалтгаан болж байна. Мөн иргэдийг  замын унаанд суухгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээг сонгохыг ч  санал болголоо. Хотоос хөдөөг, хөдөөнөөс хотыг зорих хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед  орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчиж  амь нас, эрүүл мэндээ цаг ямагт бодож  явахыг энд дахин сануулъя / зургийг MNB-ээс/.

tv9.mn


Холбоотой мэдээ