TV8

Responsive image

Захиргааны хэргийн шүүхээр газрын маргаантай асуудал түгээмэл шийдвэрлэгдэж байна

2015-06-25

Шинэ тутам үүссэн захиргааны хэргийн шүүхийн талаарх иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Дээрх шүүхээр төрийн албан хаагчийг ажлаас халах асуудлаас авахуулаад газрын маргааныг түгээмэл шийдвэрлэж байна.

Иргэд өөртөө тулгамдсан асуудлаа аль шүүхээр шийдвэрлүүлэхээ мэдэхгүйн улмаас хохирох тохиолдол их байдаг байна. Төрийн жинхэнэ албан хаагч ажлаасаа халагдлаа гэхэд хаана хандахаа мэддэггүй юм. Тиймээс иргэдийнхээ мэдлэгийг нэмэгдүүлж, шинэ тутам байгуулагдсан захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг нээлттэй явуулах шаардлага гарсан байна. Өнөөдөр дээрх шүүхэд 11 шүүгч ажилладгаас хагас жилийн хугацаанд нэг шүүгчид 60-65 хэрэг оногдоод байгаа юм. 

Хагас жилийн байдлаар захиргааны хэргийн шүүхээр 600 гаруй хэрэг шийдвэрлүүлсэн байна. Энэ нь өмнөх онуудынхтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн захиргааны хэргийн шүүхэд хандах тохиолдол нэмэгджээ.

Албан тушаалтантай холбоотой асуудал болоод газрын маргаан тулгарвал захиргааны хэргийн шүүхэд хандан, шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ