TV8

Responsive image

Өргөдлийн байнгын хороо бэлчээрийн асуудлаар цахим хурал хийлээ

2015-06-26

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр таван аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад оролцсон аймгуудын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн мөн орон нутагт нь малын хулгай гаарч байгаа зэрэг тулгамдсан асуудлаа хуваалцжээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр Хөвсгөл, Архангай, Орхон, Дархан-Уул, Завхан аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, малын бэлчээрийн асуудал, үлийн цагаан оготно, малын хулгай зэрэг малчдын өмнө тулгамдсан олон асуудлаар орон нутгийн удирдлагуудаас нээлттэй сонсгол хийлээ. Архангай аймгийн хувьд үлийн цагаан оготнотой тэмцэх ажил эрчимтэй хийж, энгийн механик болон биологийн аргаар тэмцэж байна. Харин он гарсаар тус аймагт л гэхэд малын хулгай 35 хувиар нэмэгдсэн байна. Малын хулгайтай тэмцэхэд орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч хэсгийн төлөөлөгчдийн хүрэлцээгүй байдлаас болж малын хулгай гаарч байна.

Тэгвэл Хөвсгөл аймгийн хувьд идэш уушийн цагаар малын хулгай эрс нэмэгддэг байна. Тус аймгийн Бүрэнтогтох, Тосонцэнгэлд малын хулгай нэмэгджээ. Харин 20 мянган га газарт үлийн цагаан оготнотой тэмцэж устгал хийсэн ч газар нутгийг хамрах байдал энэ зун илүү нэмэгдсэн байна. Мөн модны хулгайтай тэмцэхэд орон нутагт цэргийн дүйцүүлэх алба хаасан иргэдийн хүчийг дайчлах захирамж байдаг ч энэ ажил орон нутагт огт хэрэгждэггүй байна.

tv9.mn


Холбоотой мэдээ