TV8

Responsive image

Үүлэнд нөлөөлж бороо оруулахад 300 сая төгрөг зарцуулна

2015-06-26

Энэ зун нийт нутгаар халуун, нутгийн 70 гаруй хувь нь гандуу байгаа нь малчдад хүндээр тусч байна. Тиймээс байгаль орчин болоод хөдөө аж ахуй хариуцсан салбар яамдууд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахаар болоод байна.Тус ажилд БНХАУ-аас нийт 1000 гаруй пуужин оруулж ирэхээр болжээ.

Монгол орны нийт нутгаар  зуншлага тааруу, нутгийн 20 хувь нь гантай, 50 хувь нь гандуу, 30 хувьд нь зуншлага сайн байна гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Нутгийн ихэнх хэсгээр гандуу, хуурайшилт ихтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулж эхлээд байгаа. Тухайлбал, засгийн газрын хуралдаанаар үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахад зориулж 1000 гаруй пуужин сум худалдаж авахаар болсон байна. Харин нөөцөд байгаа цөөн хэдэн пуужин сумыг төв рүү төвлөрүүлж, энэ сарын 22, 24-нд Сэлэнгэ, Эрдэнэт аймагт үүл буудсан бол 27-нд мөн адил үүлэнд зориудаар нөлөөлж, хур бороо оруулахаар болжээ.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулахын тулд БНХАУ-аас 1000 гаруй ширхэг пуужин сум оруулж ирэхээр болж, засгийн газрын хуралдаанаар 300 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэжээ. Нутгийн ихэнх хэсгээр гандуу, хуурайшилт өндөртэй, ялангуяа тариалангийн бүс нутгуудад чийггүй байгаагаас болж ургацын байдалд нөлөөлөхөөр байна. Тиймээс ХХАЯ болон БОАЖНХЯ-наас ирэх 7-р сард үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахаар болжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ