TV8

Responsive image

Тавантолгойн төслийг засгийн газар эргүүлэн татлаа

2015-06-26

Хоёр сарын өмнө УИХ-д өргөн бариад байсан Тавантолгойн төслийг засгийн газар эргүүлэн татахаар шийдвэрлэж, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр Тавантолгойн төслийг эргүүлэн татлаа.

Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг эргүүлэн татлаа. Шалтгаан нь Тавантолгойн гэрээний одоогийн төсөл нь монголчуудад ашиггүй байх эрсдэлтэй учраас засгийн газар эргүүлэн татжээ. Тус төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, монгол улс төмөр зам барьж, нүүрсээ экспортлох нь илүү ашигтай гэдэг мэдээллийг өгөөд байсан. Тэгвэл засгийн газар төмөр замын асуудлыг дахин нягтлахаар болж Таван толгойн төслийн гэрээг татжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэдэлд өгөх тохиролцоо хийгдсэн. Гэхдээ Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 1,300 км асар урт замыг заавал барьж,  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дор “Шинэ төмөр зам” ХХК гэх охин компани байгуулах сонирхол Тавантолгой төслийн гэрээг эргүүлэн татахад нөлөөлжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ