TV8

Responsive image

АТГ-аас мөрдөх албыг салгахгүй бол хэлмэгдүүлэлт үргэлжилнэ

2015-06-26

МУ-ын ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн УИХ-д өргөн мэдүүлсэн “Эрүүгийн байцаан шийтгэх хууль” болон “Прокурорын байгууллагын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай  хууль”-ийн төслийг  УИХ-ын чуулганы хуралдаанаар  хэлэлцэх  асуудлын жагсаалтаас хассан. Тэгвэл  АТГ-аас мөрдөх  албыг  салгахгүй бол Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт  үргэлжилсээр байна гэдгийг сануулах хүмүүс олон байна.

Хоёр жилийн өмнөөс Мөрдөх албыг гартаа оруулсан   АТГ  өнгөрсөн жилүүдэд  авлигчдыг   илрүүлэн  шалгах  үндсэн   зорилгоосоо хадуурч     улс төрийн зорилгоор хэн нэгний    захиалгаар ажиллаж   зохиомол хэрэг  үүсгэн  шалгаж  олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулах ажилд энэ байгууллага   гаршиж гэм буруугүй   хүмүүс   улс төрийн хэлмэгдүүлтэнд өртсөн  хэд хэдэн жишээ бий  учир  энэ байгууллагаас Мөрдөх албыг салгаж  прокурорын байгууллагад шилжүүлэх цаг үеийн  шаардлага  байна гэж хууль санаачлагчид  үзсэн. Олон нийт ч дэмжсэн байр суурьтай байгаа юм. Гэтэл  УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг гацааж   АТГ-аар  улс төрийн ангууч хийх сонирхол  зарим хүмүүст байгаа учраас  ҮАБЗ нэрийн дор   хуулийн төслийг  чуулганы хуралдааны хэлэлцэх дарааллаас хассан нь УИХ-ыг  хүчийг сулруулж байгаа хэлбэр гэж үзэх хүмүүс бий. Хамгийн гол нь АТГ-аас Мөрдөх албыг салгаж байж ардчилсан Монгол улс  хэлмэгдүүлэлтээс  сална гэдгийг ярьлаа.

АТГ нь  Монгол улсад бугшсан авлигыг бууруулж чадаагүй мөртлөө   сонгуулиас сонгуулийн хооронд  улс төрчдийн гар хөл болж ажиллах  ёсгүй учраас  АТГ-аас   Мөрдөх албыг  салгаж  прокурорын байгууллагад шилжүүлэх  цаг үеийн  шаардлага байгаа гэж  ярьлаа. Харин энэ хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд  МУ-ын ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн УИХ-д өргөн мэдүүлсэн “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”  болон “Прокурорын байгууллагын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай  хууль”-ийн төслийг  дав дарахгүйгээр  УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн дараалалд оруулах шаардлага байна гэж хүний эрхийн байгууллагууд ч  санал нэгдэж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ