TV8

Responsive image

Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа эрдэмтдийн уулзалт болно

2015-06-26

“Хууль сахиулах  байгууллагуудын  хамтын ажиллагаа эрдэмтдийн уулзалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  ирэх 7-р сарын  17-18-ны өдрүүдэд  зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хөвсгөл аймагт болох энэ хурлыг Хууль сахиулахын их сургууль зохион байгуулна. Ирэх 7-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохиогдох энэ хуралд Монгол, ОХУ, БНСУ, ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид, практик байгууллагын ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Хөрш орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий энэ хурлаар  гадна, дотны эрдэмтэд хил, цагдаа, онцгой байдал, шүүхийн салбарт тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцох юм. Гол нь гадаад, дотоодын хамтын ажиллагаатай их, дээд сургууль, Монгол Улсын Хууль зүйн яам, практик байгууллагуудад хандсан “Хууль сахиулах байгууллагуудын  хамтын ажиллагаа-2015” зөвлөмжийг гаргана.

2011 оноос хойш зохион байгуулж  байгаа  хөрш орнуудын хууль сахиулах байгууллагуудын уулзалт  салбарын түвшинд үр дүнгээ өгч хил хоорондын зөрчил  гэмт хэрэг буурах  давуу талтайгаас гадна  хил залгаа оршин бүс нутгуудын хамтын ажиллагааг сайжруулахад  жил  тутам ахиц гарч байгааг  энэ үеэр мэдээлсэн.

tv9.mn


Холбоотой мэдээ