TV8

Responsive image

Польш улсад боловсон хүчнээ бэлтгэх бүрэн боломжтой

2015-06-26

Манай улс Польш улстай дипломат харилцаа  тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд 2009 оноос Элчин сайдын яамаа татан буулгаад байсан Польш улс сэргээхээр болсон юм. Ингэснээр тус улстай боловсрол болоод уул уурхайн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Цаашид өнөөдрийн түвшнөөс илүү хөгжих бүрэн боломжтой.  Тус улсын эдийн засгийн өсөлт 3,5 хувьтай байна. Энэхүү эдийн засгийн хөгжлийг тогтвортой хангахад манай улстай харилцах хамтын ажиллагаа ч чухал юм. Улмаар хоёр орны хоорондын бизнес уулзалтуудыг энэ онд ойр давтамжтайгаар зохион байгуулна. Ингэхдээ цуврал уулзалтуудыг уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн болон бусад хамтарч болох салбарыг хамруулах юм.

Цаашлаад эрчим хүч, хөдөө аж ахуй тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах гэх мэт олон талаар хамтран ажиллах асуудлыг ч судалж байна. Польш Улсын хувьд нүүрснээс эрчим хүч гаргахад арвин туршлагатай орны нэг. Мөн ил уурхай, далд уурхайн стандартыг сайтар хангаж ажилладаг. Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны үйл ажиллагааг зогсоосон нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулах Польшийн компаний тоог нэмэгдүүлэхэд ЭСЯ-ыг сэргээхээр болсон. Өнөөдрийн байдлаар тус улсын 30 орчим компани үйл ажиллагаагаа явуулж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ