TV8

Responsive image

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ

2015-06-26

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулахаар 5-р сарын 8-нд төсөл өргөн барьсан. УИХ дахь нам эвслийн бүлгүүд дэмжиж, байнгын хороогоор дэмжлэг авсан боловч одоогийн байдлаар гацаанд орчихоод байна. Гацаанд орсон гол шалтгаан нь ерөнхийлөгч гэдгийг Н.Алтанхуяг гишүүний шаардлага харуулж байна.

АТГ гэдэг айдас төрүүлсэн байгууллагын талаар сүүлийн үед хүний эрхтэй холбон ихээр ярих болсон. Мөрддөг, чагнадаг, барьдаг, хорьдог, айлгадаг, ичээдэг үйлдэл нь эцэс сүүлдээ улс төрийн өшөө авах хэрэгсэл болж хувираад байгаа. Энэ байгууллагад төвлөрсөн эрх мэдлийг задлах агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр яригдах үед ҮАБЗ-ийн хүсэлтээр түр татах болсон. Гэвч энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байна. Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ асуудлаар ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардах бичиг хүргүүлсэн байна. Учир нь ҮАБЗ-ийг ерөнхийлөгч ахалдаг. Тиймээс нэгтгэх үед нь юу ч хэлээгүй ҮАБЗ салгах үед нь сайн дураараа орж ирж байгаа нь хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн үйлдэл болж байгаа юм.

Эндээс харагдаж байгаа нэг зүйл эрх мэдлээ хадгалахад хүчний байгууллагын нөлөөг ашиглах, Х.Тэмүүжин гишүүний хэлдгээр  улс төр бизнесийнхнийг төмсөгдөх сонирхол байдаг бололтой. Үндсэн хууль зөрчиж байгаа, УИХ-ын үйл ажиллагааг доголдуулж дээр нь гарч авирласан энэ үйлдэлд тайлбар хэрэгтэй байгаа юм. Ямартай ч ерөнхийлөгчийн нөлөөлөл энэ асуудалд байна. Харин асуудлыг шийдэхдээ ҮАБЗ-ийг ашиглажээ.

tv9.mn

 


Холбоотой мэдээ