TV8

Responsive image

Хөдөө аж ахуйн салбарын өнгөрсөн 10 жилийн зорилт хэрэгжсэнгүй

2015-06-29

УИХ-ын чуулганаар хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод ирэх 10 жилд тус салбарт төрөөс баримтлах бодлогыг тусгалаа. Ингэхдээ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдэд төрөөс урамшуулал олгохдоо бэлэн мөнгө олгохоос илүү тоног төхөөрөмж худалдан авах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад урамшууллын мөнгийг зарцуулдаг байхаар шийдэж байна.

“Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Гэхдээ гишүүдийн олонх нь өмнөх 10 жилийн бодлого хангалтгүй хэрэгжсэн гэж үзэж байгаа юм. Тухайлбал, ноолуурын үнэ энэ жил унаж, малчид зээл авахдаа өмнөх өндөр үнээр бодож төсөөлж байсан. Гэтэл ноолуурын үнийн уналтаас үүдэж малчдад хохиролтой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого олон улсын бодлоготой өрсөлдөх чадваргүй байна гэж үзэж байна.

Нөгөө талаар монгол улсын бэлчээрийн даац хэтэрсэн, газар нутгийн дийлэнх нь бэлчээрийн доройтолд ороод байхад мал аж ахуйд боловсруулах үйлдвэр хангалтгүй байгаа зэрэг нь монголыг мал ахуйн орон гэж нэрлэхэд хүндхэн болохыг гишүүд хэлж байна. Мөн малчдад олгодог урамшуулал, малчдын хөдөлмөрийн үнэлэмж зэргийг төрөөс баримтлах бодлогод хэрхэн тусгасан талаар салбарын сайд нь тайлбарлалаа.

Мөн хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах ирэх 10 жилийн бодлогод махыг гулуузаар нь экспортлохыг хориглохоор болжээ. Мөн энэ салбарт санхүүжилтийн хувьд хангалттай байгаагүй нь хөгжилд саад болсон гэж харж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ