TV8

Responsive image

“Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийг баталлаа

2015-06-29

“Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 71 хувь нь хуулийн төслийг дэмжсэнээр Улаанбаатар хотыг дахин хөгжүүлэхээр болоод байна. Тус төсөлд хотыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор иргэдийн газрыг хэрхэн чөлөөлөх асуудлыг илүү нарийн тусгажээ.

УИХ-ын чуулганаар “Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн төслийг баталлаа. Монгол улсын иргэдийн дөнгөж 13 хувь нь газраа албан ёсоор өмчилсөн байдаг. Гэхдээ дэд бүтэцгүй, замбараагүйгээр өсөн нэмэгдсээр байгаа гэр хороололд дарагдсан Улаанбаатар хотыг дахин хөгжүүлэхэд газрын өмчлөлийн асуудлыг илүү тусгаж байна. Тодруулж хэлбэл, гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор тухайн хэсэгт барилгажилт явуулахыг иргэдийн 75 хувь нь дэмжсэн тохиолдолд газраа чөлөөлөх журам байгаа. Тэгвэл “Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”-иар иргэн газраа чөлөөлөхгүй байх тохиолдолд хотын захиргаа шүүхэд хүртэл хандаж болдог байхаар зохицуулжээ.

Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Халх гол” чөлөөт бүсийг байгуулахаар болсон юм. Мөн “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийг баталсан юм.

tv9.mn


Холбоотой мэдээ