TV8

Responsive image

Худалдааны мөнгөн аяга заасан хэмжээндээ хүрэхгүй тохиолдолд хураагдана

2015-06-29

Мөнгөн аяга бол монголчуудын уламжлалт хэрэгцээ. Энэ ч утгаараа мөнгөн аяганы хэрэгцээ иргэдийн дунд их байдаг. Нийслэлд өнөөдрийн байдлаар 130 иргэн аж ахуйн нэгж алт мөнгөн эдлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалж байна. Үүнээс 60 орчим нь мөнгөн аяга үйлдвэрлэж байгаа юм. Гэсэн ч эдгээр аж ахуйн нэгжүүд тогтсон стандартгүй учраас мөнгөн аягыг чанарын өөр өөр түвшинд үйлдвэрлэн худалдаанд гаргаж, зарим аяга нь хэрэглэгчийн гар дээр очсон даруйдаа цоорч урагдах гэх мэт тохиолдууд гарч хэрэглэгчид гомдол мэдүүлж эхэлжээ. Тиймээс Стандарчлал, хэмжил зүйн газраас мөнгөн аяганы нэгдсэн стандарт тогтоосон байна.

Дээхэн үед хэрэглэгддэг байсан 5-ын мөнгөн аяга шинэ стандартаар таван лангаас дээш мөнгө орсон байна. Хэрэв энэ стандартаа хүрэхгүй тохиолдолд улсын байцаагч хураах хүртэл арга хэмжээг авах юм байна. Мөн үйлдвэрүүд мөнгөн аягаа худалдаанд гаргахын өмнө Стандарчлал, хэмжил зүйн газрын сорьцын хяналтаар заавал оруулах ёстой юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ