TV8

Responsive image

МАХН-ын дүүргүүдийн дарга нар мэдэгдэл гаргалаа

2015-06-29

МАХН-ын гишүүдийн нэрийг барьж бага чуулганыг хуралдуулах шаардлага хүргүүлжээ

МАХН-ын 9-н дүүргийн намын хороон дарга нар мэдэгдэл гаргалаа. Тэрээр  гишүүдийн нэрийг барьж бага чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн үйлдэл нь хууль бус бусармаг үйлдэл болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн энэ үйлдэл нь улс төрийн зорилготой өдөөн хатгалга байж болох талтайг хэлж байна.

МАХН-ын бага хурлын гишүүд Бага чуулганыг яаралтай хуралдуулах талаар шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн талаар мэдээлэл цахим ертөнцөд тархаж байгаа. Энэ асуудалд нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын хорооны дарга нар шуурхай мэдээлэл хийлээ. Хороодын дарга нарын ярьснаар уг мэдээлэл намын гишүүдийг хагалган бутаргах гэсэн МАНАН-ийн үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Намын бага хурлын гишүүд намын бага чуулганыг тулган хуралдуулах санал гаргажээ. Бид нам дотроо ярилцан энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болно. Гэвч дотоод асуудлыг МАНАН-гийн олигархиуд намыг дотооддоо хагаралтай байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах гэж баримт нотолгоогүй мэдээлэл цацаж төөрөгдүүлж байна. Энэ үед бага чуулганы нэрийг барьсан хэсэг хүмүүс намын дарга, гүйцэтгэх товчоонд хаяглан шаардлага ирүүлсэнд туйлын ихээр харамсч байна гэлээ.

МАХН-ыг Монголын ард түмэн дэмжиж байгаа өнөөгийн үнэлэмжийг бууруулах зорилгоор улс төр, хөрөнгө мөнгөний ашиг хонжоо хайгчид намын бага хурлын гишүүдийн нэрийг барьж шаардлага өгсөн байна. МАХН-ын гишүүд бид МАНАН-гийн олигархиудын өдөөн хатгалгад өртөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ