TV8

Responsive image

Гучин жилийн дараа илгээлтийн эзэд уулзлаа

2015-06-29

Говь-Алтай аймгийн Халиун сумын наймдугаар ангийн төгсөгчид 30 жилийн дараа уулзалдаж, илгээлтийн үеийн дурсамжуудаа хуваалцаж байна. Тухайн үед улс орныг цогцлоохын тулд илгээлтийн эздийг ихээр оролцуулж, эх оронч сэтгэлгээг багаас нь суулгаж байсан юм.

Зөвхөн өөрийнхөө төлөө бус эх орон, орон нутгийнхаа сайн сайхныг бий болгохын тулд хөдөлмөрөө зориулж ирсэн хамт олныг ангийн багш нь онцолж байна. 1985 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын найман жилийг төгсөгчид хамт олныхоо төлөө зүтгэж, сумынхаа хөгжилд нэлээд хувь нэмэр оруулсан хамт олон юм. Тэд таван жилийн турш ангиараа мал маллаж, малч ухаанд суралцаж, илгээлтийн эзэд болж байсан түүхтэй.

Говь-Алтай аймгийн Халиун сум нь газар тариалангийн хөгжлөөрөө аймагтаа тэргүүлэгч. Тиймээс найман жилийн сурагчид хичээлээ хийхийн хажуугаар газар тариалан эрхлэж байсан хөдөлмөрч хамт олон юм. Энэхүү хамт олон 30 жилийн дараа ангийн уулзалтаа зохион байгуулан, бага насаа эргэн дурсаж байна.

 

tv9.mn


Холбоотой мэдээ