TV8

Responsive image

Төрийн албаны зөвлөлийн шийдвэр УИХ, Засгийн газрын өмнө хүчгүйдэв

2015-06-29

Засгийн газрын тэргүүн дур мэдэн халаа сэлгээ хийн, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үүнээс болж 500 гаруй төрийн албан хаагч нам дагасан улс төрийн золиос болчихоод байна. Дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гаргадаг ч энэ нь УИХ, Засгийн газрын өмнө хүчгүйдээд байгаа юм.

Засаг барих нам солигдох бүрт халаа сэлгээ хийдэг бичигдээгүй хуулиар зохицуулагддаг төрийн албаны нүүдэл, суудал өнөөдөр хэрээс хэтэрлээ. Удирдах байгууллагаас хуулиа зөрчиж томилгоо хийчихээд Төрийн албаны зөвлөлд ажлаа хийхийг шаарддаг ийм л нөхцөл үүсчихээд байна. Тодруулбал, хуулиар тодорхойлсон төрийн албаны үндсэн зарчмыг баримтлалгүйгээр хийсэн яамдын нарийн бичгийн дарга нараас эхлэлтэй томилгоог цэгцлэх боломжгүй нөхцөл үүсчихсэн. Уг нь  Төрийн албаны зөвлөл төрийн албаны мерит тогтолцоог хамгаалдаг нэг ёсны цэц нь байх ёстой. Улмаар хараат бус статусаа бодитоор хадгалж байж, энэ үүргээ биелүүлэх юм. Гэтэл манайд эсэргээрээ эргэчихээд байна.

Сүүлийн жишээнээс иш татахад, шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш яамдын бүтцэд эрс өөрчлөлт орж, боловсон хүчний нөөц алдагдах болсон. Ингэснээр улс төрийн шахаагаар мэргэшсэн боловсон хүчнүүдийг ажилгүйчүүдийн эгнээнд элсүүлэхэд хүргэсэн. Энэ бол Төрийн албаны зөвлөл төр, засгийн өмнө гэхээс илүүтэйгээр улс төрийн намын өмнө хүчин мөхөсдөж байгаагийн илрэл юм. УИХ, засаг төр солигдох бүрт яам агентлагын бүтэц өөрчлөгдөхөөс гадна мэргэжлийн боловсон хүчнээ гадуурхаж, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг удирдах байгууллага нь зөрчдөг байдал хүндрэл үүсгээд байна.

tv9.mn


Холбоотой мэдээ