TV8

Responsive image

Ахмадын анхдугаар спортын наадам эхэллээ

2015-06-29

Эрүүл мэндийн яам, спорт хөгжлийн төв хамтран ахмадын анхдугаар спортын наадмыг зохион байгуулж эхэллээ. Спортын 5 төрөлд зохион байгуулагдах спортын наадамд 36 байгууллагын 400 гаруй тамирчид оролцож байна.

Спортын 5 төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөх ахмад тамирчид өнөөдөр хийн дасгалын төрлөөр тэмцээнээ эхлүүллээ. Нийт хот, хөдөө орон нутгийн 400 гаруй тамирчдыг хамран зохиогдож байгаа тус тэмцээний хамгийн ахмад нь 86 настай шатрын спортын мастер Дэлгэрийн Бямбаа байгаа бөгөөд түүний дараагаар 83 настай Балжингийн Буриад байна. Ахмад тамирчиддаа нээлтийн үйл ажиллагааны үеэр хүндэтгэл үзүүлж спорт сонирхогч мастеруудын холбооноос  “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр урамшуулан шагнасан билээ.

Тэмцээн өнөөдөр маргааш 2 өдөр үргэлжилж аваргуудаа тодруулна. Тус тэмцээнээс шалгарсан ахмад тамирчид ирэх 9-р сард Монгол улсад болох ахмадын ОУ-ын тэмцээнд оролцох эрх авна.

tv9.mn


Холбоотой мэдээ