TV8

Responsive image

Урианхай сурын улсын аваргууд тодорлоо

2015-06-29

Үндэсний их баяр наадмын өмнө Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд 11 багийн 150 харваачид багийн болон цуваа харваанд онч мэргэнээ сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Энэ сарын 25-ны өдөр эхэлсэн Урианхай сурын 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд хөдөө орон нутгаас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ тэргүүтэй аймаг, сумдаас 2-3 баг хүрэлцэн ирсэн бол УБ хотын спорт клуб хороодын нийт 11 байгууллага оролцлоо. Харваачид 5-ын зурхай дээрээс 25,30,40 метрийн зайнаас 30 сумыг тавьж улсын баяр наадмын өмнөх өнгөө тодорхойллоо. Тэгвэл багийн харваа 2 өдөр болж Ховд аймгийн харваачид тэргүүллээ.

Энэ жилийн УАШТ-д дархан мэргэн 1, хошой мэргэн 3, мэргэн 4, сполртын мастер 40 гаруй, спортын дэд мастер 30 гаруй оролцлоо. Мөн шинэ залуу харваачид онч мэргэнээ сорин өрсөлдсөн нь харваачдын цар хүрээг тэлж байсан юм. Өнгөрсөн жилийн тухайд спортын мастер Баттөр ахлагчтай “Шинэ Налайх” баг тэргүүлж, хоёр, гуравдугаар байранд спортын мастер Чимэддорж ахлагчтай “Хангарьд”, улсын мэргэн Баттулга ахлагчтай Сэлэнгэ аймгууд орж байсан юм.

tv9.mn


Холбоотой мэдээ