TV8

Responsive image

Хуучин байртай иргэд талбайгаа 20 хувиар нэмэгдүүлж төлбөр төлнө

2015-06-30

Улаанбаатар хотын хэмжээнд Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газарт 1570 орон сууц харьяалагдаж байна. Эдгээр орон сууцанд амьдардаг иргэд есөн төрлийн үйлчилгээ авсны төлөө төлбөр төлдөг. Тэгвэл хуучны орон сууцанд амьдардаг иргэд шинэ журмаар байрны талбайгаа 20 орчим хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлж эхэлсэн байна.

Орон сууцны иргэд сар бүр байрны мөнгө төлдөг ч тодорхой ямар  ямар үйлчилгээнд хөлс төлдгөө төдийлөн мэддэггүй. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяанд 1570 орон сууцны 90404 өрх айлын 279,4 мянган оршин суугч сар бүр төлбөр төлдөг байна. Тодруулж хэлбэл, иргэд халуун ус, дулаан, цэвэр, бохир усны үйлчилгээг 24 цагийн туршид авдаг. Эдгээр нь суурь хураамжтай үйлчилгээнд тооцогддог бөгөөд  тухайн ам бүл хүний тоогоор тооцож төлбөр төлж байна. Тодруулбал, та ахуйн хэрэглээний халуун ус ашиглаад халаалтын улиралд 1478 төгрөг, харин халаалтын бус улиралд 2218 төгрөгийг төлдөг бол дулааны үйлчилгээний суурь хураамжид 40 метр кв-т талбай хүртэлх орон сууцтай өрх 3000 төгрөг, 41-80 метр кв-тай бол 5000 төгрөг, 81 метр кв-аас дээш бол 10000 төгрөгийг төлж байна. Харин цэвэр, бохир усанд өрхийн хүн нэг бүр тоолууртай тохиолдолд цэвэр усанд метр кубд 480 төгрөг, тоолуургүй бол 4278 төгрөг, харин бохир усанд тоолууртай айл 240 төгрөг, тоолуургүй бол метр куб тутамд 1863 төгрөгийг төлж байна.

Энэ мэтчилэн иргэд байрны есөн төрлийн үйлчилгээ авсны төлбөрийг ОСНААОНҮГ-т төлж байгаа. Харин хуучин орон сууцтай айлууд 00-ын өрөө, коридор, гал тогооны өрөөг метр кв-т тооцолгүй төлбөр төлж байсан бол өнгөрсөн 2-р сарын 1-нээс эхэлж хуучин орон сууцтай айлуудын 00-ын өрөө, гал тогоо, коридор зэргийг ашигтай талбайд тооцож, төлбөр нэмж авч эхэлжээ. Ингэснээс хуучин орон сууцтай айлууд дор хаяж 20 метр кв-аар талбайгаа нэмж, төлбөр төлж эхэлсэн гэсэн үг. Ингэснээр 2013 онд 2 тэрбум, 2014 онд  3 тэрбумын алдагдалд ороод байсан удирдах газрын алдагдлыг нөхөхөөс гадна орон сууцны төлбөрийг орон сууцтай айл бүр нэг жишгээр төлдөг болж эхэлжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ