TV8

Responsive image

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ Сүхбаатарын хөшөөг солих хуулийн төсөл боловсруулж байна

2015-06-30

Арван есдүгээр зууны эхэн хагаст Их Хүрээ суурьших үед одоогийн Сүхбаатарын талбай үүсэн байгуулагдаж, Сүхбаатар жанжны хөшөө сүндэрлэж байсан түүхтэй. Тэгвэл хоёр зуун дамжин сүндэрлэсэн Сүхбаатарын хөшөөг  нүүлгэн шилжүүлж, Даш Намдаковын урласан Чингис хааны хөшөөгөөр солих уу гэдэг асуудал үүсэж эхэллээ. Аливаа хөшөө дурсгалыг сольж байгуулахын тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтоол гаргах ёстой. Тэгвэл Сүхбаатарын хөшөөг солих асуудал хэрхэн өрнөж байгааг сурвалжилжээ.

1946 оны 4-р сарын 15-ны өдрөөс хойш Төв талбайд сүндэрлэж байгаа Сүхбаатар жанжны хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажил сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд яригдаж байна. Тодруулж хэлбэл, засаг, төр солигдох бүрт нийтийн баяр наадмын нэрийг намын харьяанд оруулж, өмнөх засгийн хийсэн ажлыг үгүйсгэдэг байдал газар авч байна. Энэ ч үүднээс Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлж, түүний оронд Чингис хааны хөшөөг залахаар яригдаж байна. Харин аливаа нэг хөшөө дурсгалыг солихын тулд нийслэлийн удирдлагын зүгээс ямар ажил хийж, ямар хууль тогтоол гаргадгийг тодрууллаа.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын хөшөөг солихын тулд Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, тогтоол гаргаж байж асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн захиргаанд Сүхбаатарын хөшөөг Даш Намдоковын урласан Чингис хааны хөшөөгөөр солих ямар нэгэн бичиг баримтын ажил хийгдээгүй байна. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Лондонгоос худалдаж авсан Чингис хааны хөшөөг төв талбайд байрлуулахын тулд хуулийн төсөл ч боловсруулж эхэлсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ