TV8

Responsive image

Доктор Сегу Кришна Рамеш “Далд ухамсрын шилжилт” лекцийг монголчуудад уншлаа

2015-06-30

Хүний дотоод сэтгэлийн мөн чанар, далд ухамсрыг сэргээх лекцийг Энэтхэг улсын доктор монголчуудад уншиж тайлбарлалаа. Гол агуулга нь хүн дотоод сэтгэлийн мөн чанараа сэргээж, зөв амьдарвал бүх зүйл санаснаар бүтдэг болохыг ойлгуулахыг хичээжээ.

Далд ухамсрын шилжилт нэртэй лекцийг Энэтхэг улсын доктор Сегу Кришна Рамеш Монголын “Баярлалаа” төвтэй хамтран зохион байгууллаа. Тус лекцээр хүний дотоод сэрэхүй болон долоо дахь мэдрэмжийг нөхөн сэргээснээр хүн өөрийн амьдралаа зөв тийш чиглүүлэх, зөв амьдралд тэмүүлэх зэрэг эерэг сэтгэлийг өгдгөөрөө онцлогтой юм байна. Далд ухамсрын шилжилт лекцийг монголчууд өргөнөөр очиж сонирхжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ