TV8

Responsive image

Өргөтгөл барих шавыг тавьсан ч барилгын ажил нь эхлэхгүй гацжээ

2015-06-30

“Эрдэнэт” цогцолбор сургууль 1974 онд байгуулагдсан тэд 41 дэх жилийн  түүхээ энэ жил бичиж байна. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын нэг.  Концессийн гэрээгээр өргөтгөл барихаар шав тавьсан ч одоо болтол барилгын ажил эхлээгүй хүндхэн байгаагаа учирлажээ.

Дээрх асуудлыг яаралтай шийдэж  өгөхгүй бол дахиад 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүснэ. Хүүхдүүдэд мэдээлэл зүй, компьютерийн хичээл ордог хоёр тэнхимийг 2010 онд Азийн хөгжлийн сангаас байгуулж өгч байжээ. Тэрнээс хойш нэг ч компьютер шинэчлэгдээгүй, бараг 50 хувь нь ажиллахаа байсан. Сурагчдад компьютер хүрэлцдэггүй байна. Энэ мэт асуудал их байгааг сургуулийн удирдлагууд учирлажээ.

Ирэх 2015-2016 оны хичээлийн жилд   “Эрдэнэт” цогцолбор сургуульд 150 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно гэсэн урьдчилсан тоо гарсан буюу  илүү олон хүүхэд нэгдүгээр ангид элсэн орвол дахин 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүснэ. Тиймээс сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг ойрын хугацаанд  шийдвэрлэх  шаардлагатайг байгаа юм байна.

tv9.mn


Холбоотой мэдээ