TV8

Responsive image

МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар Чингисийн талбайд үсээ хусна

2015-06-30

Гавьяат жүжигчин С.Жавхлан болон МУГТ Ц.Шаравжамц нар  улстөрчдийг эсэргүүцэн үсээ хусахаар болжээ. Тэрбээр 7-р сарын 1-ний өдрийн морин цагт Чингисийн талбайд үсээ хусах бөгөөд энэ үйл ажиллагаанд зөвшөөрөл хүссэн албан бичгээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт өгсөн байна.

Тодруулбал тэд ирэх сарын 1-нд Чингисийн талбайд “даахиа үргээх” ёслол хийх аж. Урлагийн амьдралаас улс төр рүү урваж, үсээ ургуулж эхэлсэн дуучин С.Жавхлан Монголын төр, засгийн өнөөгийн үйл ажиллагааг эсэргүүцэж энэхүү шийдвэрийг гаргасан бол сагсчин Ц.Шаравжамц түүний эсэргүүцэлд нэгджээ. Тэрээр үсээ хусах нь  эх орондоо үнэнч байхыг илэрхийлсэн андгай. Эх орноо худалдаж идээд байгаа албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж байгаа тэмцлийн хэлбэр гэдгийг онцоллоо.

МУГТ Ц.Шаравжамц хэлэхдээ: “Гурван настай даахиа үргээлэгснээс хойш ганц ч удаа үсээ хусуулж байгаагүй ч энэ бусармаг төрийг ухаараасай гэж үсээ золихоор шийдлээ. Энэ чигээрээ байгаад байвал үр хүүхдүүдэд минь улс орон гэж үлдэхгүй шинжтэй байна. Зарж болох бүхнийг зарж устгаад удахгүй газраа зарах шинжтэй болоод явчихлаа. Тиймээс яах ч аргагүй эх орныхоо төлөө тэмцэхээр шийдлээ” гэсэн юм.

Өдийг хүртэл шийдвэртэй алхам хийхгүй байсан нь  улстөрчдийг одоо хийж байгаа эрээ цээргүй үйлдлээ болиулах ухааруулах цаг нэгэнт ирсэн. Тиймээс элэг нэгт монголчуудыгаа 7-р сарын 1-нд ирэхийг уриаллаа.

tv9.mn


Холбоотой мэдээ