TV8

Responsive image

Өсвөр, идэрчүүдийн УАШТ эхэллээ

2015-06-30

Монголын  сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж байгаа, өсвөр үе, идэрчүүдийн  улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ жилийн тэмцээнийг сагсан бөмбөгийн ууган мастеруудын нэг Аюурзаны нэрэмжит болгосон бөгөөд нийт 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг 64 багийн 700 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн ууган мастеруудын нэг, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Аюурзаны нэрэмжит энэхүү тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын хувьд  хотын болон  бүсийн аваргуудын тэмцээнээс шалгарснаар улсын аваргын төлөө өрсөлдөх  эрхээ авсан юм. Шилдэг 64 багийн 700 гаруй тамирчид оролцож байгаагаас хөдөө орон нутгийн тамирчид их идэвхтэй чадвартай байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь  өсвөр болон идэрчүүдийн гэсэн 2 насны ангилалд зохиогдож байгаа бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг 8 багийн тамирчдаас хүүхдийн спортын 5-р их наадамд  оролцох  шигшээ багийг бүрдүүлэх  учир ач  холбогдол өндөртэй тэмцээн  болж байгаа юм.

УАШТ 7 хоног үргэлжилж аваргуудаа тодруулна. Энэхүү тэмцээнээс шалгарсан шилдэг баг тамирчдын хувьд цол зэргийн болзол хангах боломжтой учир өсвөр насны сагсчдад томоохон боломж нээгдэж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ