TV8

Responsive image

Тамирчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2015-06-30

Чингисийн талбайд Тамирчдын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.Тус арга хэмжээнд үе үеийн ахмад тамирчид, тив, дэлхийн аваргууд хамрагдан бахдам амжилт,  бахархам түүхийн нэгэн хуудсыг түүхэнд мөнхөллөө.

Монголын "Тамирчдын өдөр" өчигдөр  тохиолоо. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 онд Монгол улс “Биеийн тамир, спортын тухай хууль”-тай болж энэ үеэс жил бүрийн 6-р сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг "Тамирчдын өдөр" болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ жилийн "Тамирчдын өдөр"-ийн баярын арга хэмжээ уламжлалт ёсоор үе үеийн тамирчин, багш, дасгалжуулагчид Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл баярын жагсаал хийж, Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхэлсэн байна. Мөн нээлтийн ёслолын үеэр энэ онд ОУ-ын болоод тивийн хэмжээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спорт клубыг шагнан урамшууллаа.

Баярын арга хэмжээний үеэр олон нийтэд зориулж, тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлбэрүүдийг сонирхууллаа. Ингэснээр хүүхэд залуучуудыг спортод уриалсан, амжилт ялалтаараа бахархсан нэг өдөр өндөрлөлөө. Цаашид тамирчдын баярын өдрийг тогтмол зохион явуулахаа Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ.

tv9.mn


Холбоотой мэдээ