TV8

Responsive image

Наадмаар иргэд 5 хоног амарна

2015-07-01

Үндэсний их баяр наадмаар 9 хоног амрах саналыг Хөдөлмөрийн яам гаргаад байсан. Тэгвэл энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж наадмаар 9 хоног амрахгүй, 5 хоног амрахаар санал нэгдсэн байна.

Ардын хувьсгалын 94 жилийн ойд зориулсан баяр наадмаар төрийн байгууллагуудыг 9 хоног амрах саналыг Хөдөлмөрийн яам засгийн газарт оруулаад байсан. Тэгвэл өчигдөр засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, иргэд 9 хоног биш 5 хоног амраахаар болсон байна. Өөрөөр хэлбэл,  7-р сарын 4, 5-ны амралтын өдрүүдийг 7-р сарын 18, 19-ний амралтын өдөр рүү шилжүүлэлгүйгээр, иргэд 7-р сарын 11-15-ны өдөр амрахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, иргэд баяр наадмаар орон нутгийг зорьж аймаг, сумдын ойн баярыг тэмдэглэдэг. Тиймээс ч наадмын амралтын дараах ажлын өдрүүд буюу пүрэв, баасан гаригт орон нутгаас ирж буцаж зардал чирэгдэл болж байснаас амралтын өдрийг шилжүүлж нийт 9 хоног амраах саналыг Хөдөлмөрийн яам гаргасан ч иргэдийн дэмжлэг аваагүй учраас ийнхүү 5 хоног амраахаар болсон байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүргийг өгсөн байна. Тодруулж хэлбэл, ирэх өвөл цаг агаарын нөхцөл байдал тааруу, зуд болох өндөр эрсдэлтэй байгаа учраас малчид иргэдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг засгийн газраас анхааруулж байна. Мөн дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 33,5 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 23 хувь, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 32 хувьтай байна.

tv9.mn


Холбоотой мэдээ