TV8

Responsive image

Ц.Мөнхтунгалаг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан

2015-07-01

Улс  төрийн  захиалгаар  хэн нэгэнд зохиомлоор хэрэг үүсгэж, гэмт  хэрэгтэн мэтээр ойлгуулах ажилд гаршиж яваа   гэх шүүмжлэлд өртөөд байгаа  АТГ  нь    62 эрүүгийн хэргийн   үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын   ажиллагаа явуулж байна. Одоогоор Монгол улсын ерөнхий сайд асан  Н.Алтанхуягийн  хүргэн хүү  Г.Дэнзэн нарын  5 хүнийг  цагдан хорьж  шалгаж байна.

Монгол улсын  ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг  АТГ-тай  дайн зарласан шалтгаан нь   АТГ  нь   орчин цагийн   улс төрийн  хэлмэгдүүлэлтийг  хэн нэгний захиалгаар  гардан гүйцэтгэж  байгаад бухимдаж  тэрээр  “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль” болон “Прокурорын байгууллагын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай  хууль”-ийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлснээр  АТГ-аас Мөрдөх албыг салгаж хуучин байранд нь буцаах ёстой гэж үзсэн. Харин  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл   хориг  тавиад байгаа юм. Тэгвэл зөвхөн экс ерөнхий сайд руу сум тавьсан АТГ нь   хамгийн сүүлд гэхэд ерөнхий  сайд асан Н.Алтанхуягийн  ойр орчмын 6 хүнийг  шалгаж мөн  гэрт нь  үзлэг нэгжлэг хийж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Үүнд АТГ-аас  эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийгдэж байгаа  үзлэг нэгжлэгийн үеэр  УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг нь  мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж тайлбарлалаа.

АТГ нь   Монгол улсын   ерөнхий сайд  асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн   Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга  Б.Пүрэвдорж,  УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндорж  нарт эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж   байгааг мэдээллээ.  

Мөн УИХ-ын гишүүн  Г.Уянга   Монгол улсын ерөнхий сайд асан Санжийн Баярт холбогдох    асуудлыг шалгаж өгөхөөр АТГ хандсан дагуу   дээрх асуудлыг шалгаж    хариуг нь  УИХ-ын гишүүн Г.Уянгад   хүргүүлсэн  илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй  гэж   тайлбарлалаа. 

tv9.mn


Холбоотой мэдээ