TV8

Responsive image

Монгол улсын анхы ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн хөргийг төрийн ордонд хүндэтгэн заллаа

2014-12-30

УИХ-ын дарга болоод УИХ засгийн газрын гишүүд төрийн ордонд Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн хөргийг хүндэтгэл заллаа. 1912 оны 8 сараас эхлэн Монгол улсын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан тэрээр улсын парламентын хөгжил ардчиллын зарчмыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Монгол улсын анхны ерөнхий сайд Монгол улсын анхны дээд доод хурлын дарга Намнансүрэнгийн хөрөг ийнхүү төрийн ордонд хүндэтгэлтэйгээр залагдлаа. Түүний энэхүү хөрөг нь өмнө нь олны хүртээл болж байгаагүй гэдгийг онцлож байлаа. Монгол улсад анхны парламент үүсэн байгуулагдсан түүхийг 1014 оноос гэж үздэг бөгөөд Сайн ноён хан Намнансүрэн дээд доод хурал бүхий парламент байгуулах санал гаргаж улмаар Богд хаанаар зөвшөөрүүлэн дээд доод хурлын найман зүйл бүхий дүрмийг боловсруулан батлуулж парламентаа байгуулж байсан нь өдгөөгийн монголын парламентын түүхэн бат суурь болж чадсан билээ.


Холбоотой мэдээ