TV8

Responsive image

Монгол улсын хамгийн олон адуутай аймаг, сум, багийг тодруулна

2015-07-01

Наадамчин олон тэр дундаа адуучин, уяачдын хүсэн хүлээдэг  Монгол улсын аварга адуучин шалгаруулах “Адуучин” наадам 7-р сарын 14-нд Хүй долоо худагт болно. Монгол улсын ерөнхий  сайдын ивээл дор зохион байгуулагддаг байсан энэхүү наадмыг энэ жилээс засгийн газрын тогтоолын дагуу Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулжээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Адуучин” наадам энэ жил илүү өргөн цар хүрээтэй болох юм.  Хорин нэгэн аймгаас шалгарсан 21 аварга адуучин ирж оролцон Монгол улсын шилдгийн шилдэг “Уран уургач”, “Бугуйлч”, “Эмнэг хангал сургагч”, Уурга, ташуур шүүрэгчийг тодруулахаас гадна  монгол адуучны зан үйл, амьдралын онцлогийг харуулсан уран зургийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Адуучин”  наадмын хүрээнд монгол улсын хамгийн олон адуутай аймаг, сум, багийг шалгаруулна.

Нүүдэлчин ард түмний адуу   маллах арга ухаан, соёл уламжлалыг хадгалах цаашид өвлүүлэн үлдээхэд “Адуучин” наадам нь ихээхэн ач холбогдолтой. Өнгөрсөн жил энэхүү наадамд монгол орны өнцөг булан бүрийн шилдэг адуучид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн адуучид бусдаасаа илүү амжилттай оролцож байсан. Тодруулбал Биндэр сумын адуучин Бат-Эрдэнэ, Батноров сумын адуучин Алтаншагай нар эхний 2 байрыг эзэлж байжээ.

tv9.mn


Холбоотой мэдээ