TV8

Responsive image

Тавантолгойн төслийн шинэ хувилбарыг УИХ-д өргөн барилаа

2015-07-06

Тавантолгойн төслийн гэрээг Засгийн газар эргүүлэн татаад байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Л.Эрдэнэчимэг төслийн гэрээний дүгнэлтийг танилцууллаа.

Тавантолгойн төслийн шинэ гэрээг  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт дахин боловсруулж УИХ-ын даргад өргөн барилаа. Түүнээс өмнө ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Л.Эрдэнэчимэг гишүүн “Тавантолгой”-н төслийн гэрээний танилцуулгыг хийсэн юм. “Тавантолгой” 2010 оноос хойш олон удаагийн хууль тогтоомжуудыг зөрчиж ажиллаж байсныг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан гишүүн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын боловсруулсан “Тавантолгой”-н төслийн гэрээний шинэ хувилбарыг гишүүдэд танилцуулаагүй байна. Харин өмнөх ажиллаж байсан ажлын хэсгийнхэн Тавантолгойн шинэ төсөлд “Монголын төмөр зам” ТӨХ болон “Эрдэнэс-Тавантолгой” компани Тавантолгойгоос 51 хувиа эзэмших ёстой гэсэн саналыг хүргүүлсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ