TV8

Responsive image

Хүүхэд харах үйлчилгээний журмыг Засгийн газар гаргана

2015-07-06

УИХ-ын чуулганаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг баталлаа. Тус хуулиар 2-6 насны хүүхдүүдийг эцэг эхчүүд өөрийн хүүхдээс гадна асран харж, төрөөс хувьсах зардал авдаг байхаар хуульчилсан юм. Хууль ирэх оны 1-р сараас эхлэн мөрдөгдөх бөгөөд журмыг засгийн газар гаргахаар боллоо.

Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 насны хүүхдүүд хамрагдана. Ингэхдээ эдгээр хүүхдүүдийг Монгол улсын 18-65 насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн хүүхэд асрагч болж байна. Харин хүүхэд харах зөвшөөрөл авсан хүүхэд асрагч өөрийн нэг хүүхэдтэй нийлээд 5-аас илүүгүй хүүхдийг харах үүрэг хүлээж байна.

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хүүхэд асрагч сард хэдэн төгрөгийн цалинтай байх, нэг хүүхдэд оногдуулах хувьсах зардал, хүүхэд асрах байрны асуудлыг засгийн газар нэгдсэн журмаар журамлахаар боллоо.

tv9.mn


Холбоотой мэдээ