TV8

Responsive image

АН-ын гүйцэтгэх зөвлөл МАН-тай хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргалаа

2015-07-06

АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МАН-тай хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд МАН засагт хамтрахдаа зургаан сайд, долоон дэд сайдын томилгоог хийснээс өөр юу ч хийгээгүй гэдэг дүгнэлтийг гаргаж, АН-ын гүйцэтгэх зөвлөл шийдвэрээ гаргажээ.

Ардчилсан Намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАН-ыг засгаас гаргах шийдвэрийг гаргалаа. Шалтгаан нь Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан ч МАН нэг л ажлыг хийсэн. Тодруулбал, зургаан сайд, долоон дэд сайдын суудал авч, оронд нь 600 төрийн албан хаагчийг хоморголон халсан. Мөн МАН засагт хамтраад эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалан хамт урагшилна гэж амласан ч төрийн бодлогыг мушгин гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гэж дүгнэжээ. Энэ нь засагт МАН байх шаардлагагүй гэдэг дүгнэлтийг гаргахад хүргэсэн байна.

АН 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийж байсан ч МАН-тай хамтарснаас хойш дорвитой нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй. Нэг үгээр МАН их ажлын тушаа болж байгаа учраас засгаас гаргах нь зөв гэж АН-ын  гүйцэтгэх зөвлөл үзжээ.

АН хариуцлагаа үүрч, МАН-ыг сөрөг хүчнээр ажиллаж, 2016 оны сонгуулиар ард иргэдээс хэн нь илүү үнэлгээ авахаа үзье гэж АН-ын ЕНБД ярьж байна. АН нэгэнт байгуулсан засгаа дахин бусниулна. Гэхдээ АН шийдлийн засгийн газрын тэргүүний суудлыг болоод АН-аас томилогдсон сайд нарын суудлыг хөндөхгүй. Харин МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг л огцруулах асуудлыг наадмаас өмнө хийхээр болсон. АН дараагийн хамтралыг УИХ д суудалтай бусад нам эвсэлтэй хамтрах уу эсвэл дангаараа үлдсэн хугацаанд засаг барих эсэхийг АН-ын бүлгийн хурлаар шийдэхээр боллоо.

tv9.mn


Холбоотой мэдээ