TV8

Responsive image

“ТВ-9” телевизийн "Лоолойгийн найзууд" нэвтрүүлэг оны шилдэг боллоо

2014-12-30

“ТВ-9” телевизээс шалгаруулдаг 2014 оны “Энэ цагийн эгэл баатар” Ц.Ухаанзаяа “Оны Хүмүүнлэг хүүхэд”-ээр тодорлоо. Монгол улсын 2014 оны онцлох 9 хүүхэд тодорч Ерөнхий сайдаас шагналаа гардан авлаа. Монголын хойч үрээдүй болсон хүүхэд багачууд маань нийгмийн бүхий л салбарт манлайлагч байж улс орны оюунлаг чадварлаг ирээдүй болохоо бататгаж байна. Монгол улсын ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны Онцлох монгол хүүхдийн шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийн 2014 оны “Онцлох монгол хүүхэд”-ээр шалгарууллаа. “Оны онцлох Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр “ТВ-9” телевизийн “Лоолойгийн найзууд” хөтөлбөр шалгарч нэвтрүүлгийн хөтлөгч Баян-Очирын Ёндонжамц шагналыг гардан авлаа. Харин “Оны Хүмүүнлэг хүүхэд”-ээр Цэрэндоржийн Ухаанзаяа тодорлоо. Ц.Ухаанзаяа нь саяхан “ТВ-9” телевизээс зохион байгуулсан 2014 оны “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорсон билээ. Эх хүүхдийг эсэн мэнд төрж бойжих боломж нөхцлөөр хангах гэсэн түүний жижигхэн биед байх их хүсэл нь авьяасаар нь дамжин биеллээ олж хариу нэхэлгүй тусалсан түүний зүтгэл итгэлийг ард түмэн төр засаг нь үнэллээ. Харин 2014 оны “Эко хүүхэд”-ээр Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн сурагч Зоригтбаатрын Буянхишиг шалгарлаа. Байгаль дэлхийгээ хайрлах хамгаалахад хүн бүрийн оролцоо чин сэтгэл чухал гэдгийг харуулж Сэлбэ голынхоо ойр орчмын хогийг цэвэрлэж байдаг түүнийг оны эко хүүхдээр ийнхүү шалгарууллаа. Түүчлэн 2014 оны Үндэсний мэргэн хүүхдээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р 10 жилийн сурагч Нармандахын Алтантулга тодорлоо.


Холбоотой мэдээ