TV8

Responsive image

Ховд хотод 1000 залуучуудын анхдугаар хуралдайг зохион байгуулж байна

2015-07-06

Алслагдсан бүс нутгийг хөгжүүлэхэд, залуусын дуу хоолой, нийгэмд эзлэх байр суурь чухал юм. Иймээс залуусын оролцоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тэгвэл энэ асуудалд соргогоор хандан Баруун бүсийн тулгуур төв, алс баруун хязгаарын аймгуудын нэг Ховд хотод 1000 залуучуудын анхдугаар хуралдайг Ховд аймгийн МАН аас зохион байгуулж байна. Орон нутгийн хөгжлийн зорилтыг тодорхойлоход залуусын үүрэг оролцоог нэмэгдүүлэх үр дүн бүхий дээрх үйл ажиллагаанд Ховд аймгийн 17 сумын шилдэг оюутан залуусын төлөөлөл оролцож байна.

Ховд аймгийн залуучуудын анхдугаар хуралдайг МУЗГ-ын эдийн засгийн зөвлөлийн гишүүн, Төрийн банкны орлогч захирал, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Монгол эрмэлзлэл” төрийн бус байгууллагын тэргүүн доктор Очбадрах санаачилжээ. Мөн энэхүү үйл ажиллагааг “Кондитар Улаанбаатар” компаний захирал, “Торгон нутаг” клубын тэргүүн Батнасан ивээн тэтгэж хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн  Ховд аймгийн залуучуудын чуулганыг  2 жилд нэг удаа зохион байгуулах болсон байна.

Одоогийн байдлаар Монгол улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзлэж байна. Ийм байтал хөгжлийн томоохон бодлогыг төлөвлөхөд залуусын дуу хоолойг сонсох, тэдний оролцоог бий болгох асуудалд хойрго хандсаар байж болохгүй юм. Нэн ялангуяа  хөдөө орон нутгийн залуусыг хөгжүүлэх, залуусын оролцоотойгоор бүс нутгийн хөгжлийг тодорхойлох асуудал дутмаг байгаа нь нууц биш. Тийм ч учраас мянган залуучуудын чуулга уулзалт нь алс баруун хязгаар нутаг болон, Монгол улсын хэмжээнд анхдагч болсон үйл явдлаас гадна залуучуудыг хамтран орон нутгаа хөгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэх боломжийг олгосон үр дүнтэй ажил болж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ