TV8

Responsive image

Сүүлийн арван жилд 200 орчим хуулийг баяр наадмын өмнө баталжээ

2015-07-06

Төр барьсан түшээд 2006 оноос хойш 200 орчим хуулийг баярын өмнө баталжээ. Энэхүү хуулиуд нь уул уурхайн салбараас эхлээд хууль зүйн салбарыг өргөн хамруулсаар ирсэн. Тодруулбал, өнгөрсөн жилийн наадмын өмнө ашигт малтмалын шинэчилсэн найруулгыг батлуулж чадсан. Харин дээрх хууль жилийн хугацаанд үр дүнгээ өгөөгүй гэх шүүмжлэлийг шинжээчид хийж байна.  

Баярын өмнө батлагдсан 200 орчим хууль нь нийгэмд хүлээлт үүсгээд байсан улс  төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хуулиуд юм. Тиймээс олон нийтийн санаа бодол өөр зүйлд чиглэгдсэн үед иргэдийн анхаарлаас гадуур баталдаг зуршил өнөөдөр уул уурхайн салбараас эхлэлтэй. Богино хугацаанд баригдан олонхын саналаар хүч түрэн хуулийг баталснаар энэ нь үр дүнгээ өгөхгүй байгааг ч шүүмжилдэг юм. Тодруулбал, “Ашигт малтмалын тухай хууль”-ийг 2007 онд шинэчлэн батлахдаа зөвхөн компанид зориулж гаргасан байдаг. Энэ удаа­­гийн шинэчилсэн най­руул­гад сайн засвар хийгдээгүй, лобби болж үлдсэнийг шүүмжилж байна.

Хамгийн сүүлд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь эзэмших тухай хууль зэрэг ашигт малтмал, уул уурхайтай холбоотой хуулийг яаравчлан баталсныг нэрлэе. Харин өнөөдөр энэхүү яаравчлан баталсан хуулиуд эхнээс жил дамнан, сайн муу үр дүнг өгсөөр байна. 

Уул уурхайн салбар тэр дундаа ашигт малтмал хайх, олборлохоор хүлээлт үүсгээд байсан дээрх хууль өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг хамруулахаар заасан. Энэ нь урт нэртэй хууль болон давхацлын асуудлыг шийдвэрлэх оролдлого болсон гэдгийг салбар яамнаас мэдээллэж байгаа юм. Харин хувийн хэвшил болоод төрийн бус байгууллагууд өөр өөр байр суурийг  илэрхийлж, түүхий хууль гэдгийг хатуухан шүүмжлээд байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ